С.Энхболд: Хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

С.Энхболд: Хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана

С.Энхболд: Хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана

Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлж байна. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдаах юм.

ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.24 дэх заалт

-Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

-Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 “Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл нас баралтын эрсдэлт хүчин зүйлс буурсан байна”;

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр", уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх гэж тус тус тусгажээ.

Илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм.

Эрүүл мэндийн салбарынхан энэ удаа хүн амыг бүхэлд нь хамарсан масс илрүүлэг (Mass screening)-ийн аргыг ашиглан эрт илрүүлэг хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 2020 оны жилийн эцсийн байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг орж байгаа бол нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин зонхилж байна.

Эрүүл мэндийн сайн С.Энхболд “Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай байсан хэдий ч эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, салбарынхан маань хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжтой боллоо.

Мөн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг өргөн хэмжээнд, улс даяар зохион байгуулах бэлтгэл ажлуудыг зохион байгуулж, өнөөдөр эхэлж байгаад баяртай байна. Зөвхөн анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдээс гадна алслагдсан сумын иргэдэд зориулан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллах бөгөөд эхний ээлжийг өнөөдөр үдэн гаргаж өглөө.

Ард иргэд, иргэн бүр хамрагдаж чадвал бид хэдхэн жилийн дараа хамтдаа үр дүнг нь үзэх болно. Эрүүл мэнд-Үндэсний баялаг” гэв.

https://www.facebook.com/news.mn.agency/videos/1189211934983160

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж