Серби улс Хятадад үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын шинэ пуужингаа өчигдөр /2022.04.30/ танилцуулав. Тэд ийнхүү Хятадын пуужингийн системийг худалдаж авсан нь бүс нутгийн эмзэг энх тайванд заналхийлж болзошгүй гэсэн болгоомжлолыг барууны орнууд болон Сербийн зарим хөршүүдэд төрүүлэв.
Белградын ойролцоох Батажница цэргийн нисэх онгоцны буудалд болсон үзэсгэлэнд олон нийт, хэвлэл мэдээллийнхэн уригджээ. Үзэсгэлэнгийн үеэр Хятад, Францын пуужингууд, мөн Хятадын армийн зориулалттай дрон, Оросын сөнөөгч онгоцуудыг танилцуулав. Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үзэсгэлэнд оролцсон бөгөөд өөрийн улсын армиар бахархаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Зэвсгийн систем нь аюул заналхийлэл биш, зөвхөн болзошгүй халдлага үйлдэгчдийн эсрэг саатуулах хэрэгсэл юм" гэж хэлэв.
Серби улс Европын холбоонд гишүүнээр элсэхийг хүсч байгаа ч Орос, Хятадын зэвсгээр голчлон зэвсэглэж буй юм. Тухайлбал, Т-72 байлдааны танк, МиГ-29 сөнөөгч онгоц, Ми-35 довтолгооны нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц үүнд багтана.
Серби улс Оросын түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын тогтоолыг дэмжсэн ч Москва дахь холбоотнуудынхаа эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзсан билээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ