Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр олон улсын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөр эрхлэх хүрээнд тулгамдсан асуудлыг Засгийн газар, ажил олгогч нарт хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг. Энэ дагуу Монгол Улсын үйлдвэрчний эвлэлийн холбоод Олон Улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан "Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай жагсаал Төв талбайд болж байна.
Дашрамд дурдахад, гурван долоо хоногийн өмнө үнийн өсөлтийн эсрэг төв талбайд хоёр өдөр жагссан залуус Засгийн газарт 15 шаардлага хүргүүлсэн. Тэдний ихэнх “Бид эх орондоо амар тайван, ажил хөдөлмөр эрхэлж, амьдармаар байна” гэсэн уриан дор "Ажлаа хий" эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр жагссан залуусын шаардлагыг хүлээн авч, Хөгжлийн банкны асуудлыг эцэслэх, авлигын хэрэгт өгөх ялыг чангатгах, мөн үнийн өсөлтийг тогтворжуулах хууль яаралтай батлуулахаа амлаж байсан билээ.
Холбоотой мэдээ