
Чөлөөт агент холбон тоглогч Ийрл Бойкинс нэг жилийн 1,3 сая ам.долларын гэрээг “Миллуаки Бакс” багтай хийлээ. Бойкинсын төлөөлөгч Марк Тэрмини хэлэхдээ 11 жилийн туршлагатай хамгаалагчид олон багаас санал ирсэн ч тэрбээр Милуаки Бакс багийг илүүд үзжээ. Бойкинс есөн багт тоглож байсны нэг нь Милуаки хотын сагсан бөмбөгийн баг байсан юм. Бойкинс 9,3 оноо 3,4 оновчтой дамжуулалтыг NBA-д дундчилж байсан. Хэдий нуруу намтай ч түүний бие жижиг, хурдан шаламгай байдал өөрийнх нь давуу байдал болдог нь хүчний тоглолт ихтэй энэ лигт удаан жил тоглоход хүргэсэн биз.
Өдгөө 34 настай хамгаалагч өнгөрсөн улиралд Вашингтон Визардс багт 42тоглолтыг хийж 7,5 оноо 2,9 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтийг харуулж байжээ. Бойкинс ингэснээр Брандон Жэннингсийн сэлгээний тоглогч болж байна. Тус баг сэлгээний хамгаалагч Люк Риднаурыг Миннэсота Тимбэруолвес багт алдсан. Гэвч Бакс Бойкинсоос гадна Кэёон Дүүлинг гэсэн хамгаалагчийг мөн аваад байгаа юм. Бэртэлтэй байсан тоглогчид эргэн ирж байгаа дээр шинэ тоглогчид олноор ирсэн, сэлгээ хүчтэй болсон гээд Милуаки Бакс эргээд хуучны аюултай багуудын нэг болж ирлээ
Score Studio.