Хятадад Covid-19-ийн тархалтыг хязгаарлахын тулд авч буй арга хэмжээг Тайванийн ерөнхий сайд Су Цэн Чан өнөөдөр /2022.05.01/ "харгис" гэж онцлон мэдэгдлээ. Мөн Тайвань энэ арга хэмжээг дагахгүй гэв.
Хилийн хатуу хяналт, хорио цээрийн дэглэмээр Covid-19-ийг хянаж чадсан Тайвань энэ оны эхнээс дотоодын халдварын өсөлттэй тэмцэж байна. Тайваньд омикрон хувилбарын 75 мянга орчим тохиолдол илэрсэн. Гэвч тэдний 99 орчим хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй байжээ. Нас баралтын тоо цөөн, вакцинжуулалтын түвшин өндөр байгаа тул тус улсын засгийн газар хэвийн амьдралд шилжих арга замыг эрэлхийлж эхэлсэн байна.
Гэтэл эсрэгээрээ аварга хөрш Хятадын Шанхай хотноо хатуу хөл хорио тогтоож, нийслэл Бээжинд хяналтыг чангатгав.
"Бид Хятад шиг харгис, хэрцгий арга хэмжээ авч, хөл хорио тогтоохгүй. Бидэнд тайван замаар шийдвэрлэх төлөвлөгөө бий" гэж Тайвань мэдэгдлээ. Хятад дахь Тайванийн хэрэг эрхлэх газар тахлын эсрэг тэдний шинэ арга хэмжээ олон хүний гүхэлд хүргэнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ