Саид Моллай Азербайжаны төлөө барилдах хүсэлтэй байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

Саид Моллай Азербайжаны төлөө барилдах хүсэлтэй байна гэжээ

Саид Моллай Азербайжаны төлөө барилдах хүсэлтэй байна гэжээ

Азербайжаны жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тун удахгүй шинэ тамирчнаар бүл нэмж магадгүй байгаа талаар Azerisport.com сайтад мэдээлжээ. Түүнд мэдээлснээр, жүдоч Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын шигшээ багийг төлөөлөн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл илгээсэн байна.

Тамирчныг хүсэлтийнх нь дагуу Баку хотод урьж, тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн цугларалтад оролцож, эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ.

Азербайжаны жүдо бөхийн холбоо өдгөө Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж буй бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо (FDA)-ноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа аж.

Дашрамд дурдахад, 81 кг-ын жинд барилдаж буй, өдгөө 30 настай Моллай Иранд төрсөн, Азербайжан гаралтай. 2019 оноос хойш Монголын шигшээ багт харъяалагдаж, 2020 оны олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: AZERISPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж