Их Британи: Оросын троллуудыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

Их Британи: Оросын троллуудыг илрүүлэв

Их Британи: Оросын троллуудыг илрүүлэв

Их Британийн Гадаад хэргийн яам өнөөдөр /2022.05.01/ Орос улс дайны талаарх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж буйг мэдэгдэв. Тэд "Их Британи, Өмнөд Африк зэрэг хэд хэдэн улс орны улстөрчдийг онилох зорилгоор тролл ашиглаж байна" гэлээ. Уг мэдэгдлийг хийхдээ шинжээчдийн судалгааг эш татсан боловч нийтлээгүй байна. 

Судалгаагаар Кремлийн худал мэдээлэл тараах кампанит ажил дайны талаарх олон улсын санаа бодлыг хэрхэн удирдан чиглүүлж байсныг илчилжээ. Мөн Оросын дэмжигчдийг нэмэгдүүлэх, шинэ дэмжигчдийг элсүүлэх зорилготой байсныг илчилсэн гэв.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайны талаар хэт нэг талыг баримталж, НАТО-г өргөжүүлэх тухай Москвагийн санаа зовнилтыг үл тоомсорлосон гэж Орос үзэж байна. Түүнчлэн Украин дахь орос хэлтэй хүмүүсийг хавчин гадуурхсан гэж үзэж буйг Киевээс үгүйсгэжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс "Дайны тухай худал мэдээллээр Кремль болон түүний троллууд манай цахим орчин руу дайрахыг бид зөвшөөрөхгүй. Их Британийн засгийн газар олон улсын түншүүддээ үүнийг анхааруулсан. Оросын мэдээллийн үйл ажиллагааг алдагдуулахын тулд холбоотнууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй бид нягт хамтран ажиллах болно" гэж мэдэгдэв.

Судалгаанаас үзэхэд, троллууд телеграм ашиглан, шинэ дэмжигчдийг элсүүлж, улмаар Кремлийн шүүмжлэгчдийн нийгмийн сүлжээн дэх хаягийг онилжээ. Тэд Владимир Путин болон дайныг дэмжсэн утгатай сэтгэгдлүүдийг спам болгон илгээсэн байна. Тэдний бай болсон хүмүүсийн дунд Британийн сайд нар болон дэлхийн бусад орны удирдагчид байжээ. Телеграм, твиттер, фэйсбүүк, тикток зэрэг нийгмийн сүлжээний найман платформ дээр уг ажиллагааны ул мөр илэрсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж