Л.Оюун-Эрдэнэ: Франкфурт руу нисэх тасалбарын үнийг буулгана

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Франкфурт руу нисэх тасалбарын үнийг буулгана

Л.Оюун-Эрдэнэ: Франкфурт руу нисэх тасалбарын үнийг буулгана

Монгол Улс цар тахлыг дотооддоо алдсанаас хойш хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, цаашлаад улсын хилээ хүртэл хааж байсан билээ. Харин Covid-19-ийн тохиолдол буурснаар хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээ цуцлан, шар түвшинд шилжиж, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарласан.

Монгол Улсын хил нээлттэй дээр, аялал жуулчлал сэргэх боломжтой улирал ирсэн тул Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй өчигдөр /2022.04.30/ уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайдад хандан сүүлийн хоёр жил гаруй хугацаанд зогсонги байдалд орж, орлого нь огцом буурч, бодит хохирол амссан энэ салбарт төр, засгийн дэмжлэг нэн шаардлагатай болсныг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэллээ. Тэд мөн Монголын аялал жуулчлалын салбар дулааны улиралд сэргэдгийг онцолсон юм.

2019 онд 1.6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ий 7.2 хувьтай тэнцэх мөнгөн урсгал эргэлдэж байсан энэ салбар хоёр жил гацсанаар зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд салбарын орлого 70 гаруй хувиар унасан.

Ялангуяа агаарын тээврийн үнэ тариф, тэр дундаа “МИАТ” компанийн Европын орнууд руу холбодог гол нислэг болох Франкфурт чиглэлийн үнэ тариф хэт өндөр, суудал олдохгүй байгааг төрөөс зохицуулж өгөхийг хүсчээ. Мөн орон нутгийн нислэг үйлдэж буй “Хүннү эйр” компани одоо болтол нислэгийн хуваариа танилцуулахгүй байгаа нь жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл үүсгэж байгааг төлөөллүүд хэлэв.

Цаашлаад  цахим виз олголт удаж, гацах, хугацаа алдах, аялал жуулчлал, зочид буудлуудтай харилцдаг хот, дүүргийн татвар, нийгмийн даатгал, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын хүнд суртал, дарамт их байдаг зэрэг олон асуудлыг жишээ баримттай ярив.

Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох, НДШ-ийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаараа дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газар хуралдааны тэмдэглэлдээ буулгажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Аялал жуулчлал бол салангид ганц салбар биш. Соёл, гадаад харилцаа, цаашилбал замын цагдаа, нийслэлийн түгжрэл, хөдөөгийн зам, ТҮЦ-ийн болон “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчид хүртэл энэ салбарт хамаатай" гэж хэлсэн юм.

Тэрбээр "Энэ салбар өнгөрсөн хоёр жил хэвтэрт орсон. Ирэх хоёр жилд Засгийн газар бүх чадлаараа дэмжээд, босгож ирнэ. Татвартай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгааг болиулж, ирэх долоо хоногт багтаан Сангийн яам хаалттай байгаа бүх дансыг он дуустал үе шаттай шийдвэрлэнэ. Франкфурт руу нисэх тасалбарын үнийг буулгах асуудлыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэнэ.

НӨАТ-ын систем, татварын урамшууллын тухайд Монголоос гарах үед нь гадаадын жуулчдад тодорхой хувийн буцаан олголт өгдөг болох асуудлыг Сангийн яам судална. Монгол Улсыг зорин ирэх жуулчдад Covid-19-naн шинжилгээ, вакцинжуулалт хийх тусгай үйлчилгээг нийслэлийн 4-5 том эмнэлэг нэгдсэн байдлаар зохион байгуулах бүрэн боломжтой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж