Хятад улстай агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

Хятад улстай агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөж байна

Хятад улстай агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөж байна

Монгол Улсын Говь-Алтай аймаг болон БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой хиллэдэг хэсэгт “Цээл” хэмээх агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн Баасан гариг  /2022.04.29/-т ИНЕГ-ын холбогдох албан тушаалтнууд Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал, Монгол Улс агаарын нийт 96 зам, 16 хаалгатай. Үүнээс ОХУ-тай 10, БНХАУ-тай зургаан агаарын хаалгатай. Үүн дээр дахин нэг агаарын хаалга шинээр нээхээр төлөвлөж, бэлтгэл ажил хангагдаад байгаа талаар Иргэний нисэхийн ерөнхий газар мэдээллээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, нислэгийн тоо, навигацийн үйлчилгээ болон хоёр орны хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар талууд санал бодлоо солилцов.

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл шинэ агаарын хаалга нээснээр нислэгийн болон зорчигч урсгалын тоо, агаарын зайн багтаамж нэмэгдэхээс гадна нислэгийн цаг багасч, түлш зарцуулалт буурах зэргээр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улс шинээр агаарын хаалга нээхтэй холбоотойгоор хууль эрх зүйн зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, навигацийн тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, агаарын замын тооцоолол, хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд шаардлагатай ажлуудыг хийж дуусчээ. Өөрөөр хэлбэл, агаарын шинэ хаалга нээгдэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэсэн үг юм. Тиймээс хоёр улсын хооронд “Цээл” агаарын хаалгыг шинээр тогтоож, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хятадын талаас хүсэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Жан Мүшин энэхүү ажлыг чухал ач холбогдолтой хэмээн хэлээд, холбогдох хүмүүст уламжлан танилцуулахаа илэрхийлжээ.

Уулзалтад ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Д.Одгэрэл болон БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны Элчин зөвлөх бөгөөд Элчин сайдын яамны дэд тэргүүн Жан Мүшин, Хуурай замын цэргийн Атташе Ма Чи, Цагдаагийн атташе С.Заяа нар оролцов.

Эх сурвалж: ИНЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж