Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли саяхан Львов хотын нэгэн кафед зочилж, украинчуудыг гайхашруулжээ. Энгийн, даруу хувцасласан түүний кафед орж ирж буй бичлэгийг нэгэн иргэн фэйсбүүктээ байршуулсан байна. Тэрбээр "Надаар онц юмгүй дээ. Львовт байна. Зүгээр кофе уух гээд гарч иртэл Анжелина Жолитой таарлаа. Бүх дэлхий Украиныг дэмжиж байна" гэсэн утгатай тайлбар бичжээ.
Анжелина Жоли тус кафед шүтэн бишрэгчдэдээ гарын үсгээ зурж өгсөн аж. Тэрбээр НҮБ-ын дүрвэгсдийн комиссын тусгай элч бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нд Ром дахь Бамбино Гесу хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж буй Украины дүрвэгсэд дээр мөн очжээ.
Дайны үеэр Украинд ирж буй АНУ-ын алдартан зөвхөн Жолигоор тогтохгүй. Жүжигчин Шон Пенн мөн Украинд ирж, Зеленскийтэй уулзсан. Тэрбээр баримтат киноныхоо зураг авалтад оролцохоор иржээ. Киев халдлагад өртөөд байсан тул Пенн болон түүний багийнхан Польшийн хил хүртэл олон км алхсан байна.
Эх сурвалж: DAILY MAIL, WANTED IN ROME
Холбоотой мэдээ