UNLEASH олон улсын хакатон Монголд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

UNLEASH олон улсын хакатон Монголд эхэллээ

UNLEASH олон улсын хакатон Монголд эхэллээ

“UNLEASH Hacks” олон улсад танигдсан инновацийн арга зүйг ашиглан зохион байгуулагддаг арга хэмжээ өчигдөр/2022.04.30/ эхэллээ. Монгол Улсад инфляцийн түвшин өндөр буй энэ цаг үед иргэдэд санхүүгийн  хүртээмжтэй үйлчилгээ шаардлагатай хэмжээнд хүрэхэд улам бэрхшээлтэй болж байна.

Энэхүү асуудлыг шийдэх шинэ санаа, шийдлийг дэвшүүлэх зорилготойгоор "UNLEASH Hacks Mongolia 2022" нь “Хүртээмжтэй Санхүүжилт” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 7-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй билээ. Хакатонд 130 гаруй оролцогчид, олон улсын болон дотоодын менторууд болон салбарын мэргэжилтнүүд оролцож байна.

Хакатонд түрүүлсэн нэг баг "UNLEASH+" олон улсын зургаан сарын хөтөлбөрт хамрагдан, санаагаа дараагийн түвшинд аваачих боломжтой болно.

Санаачлан хэрэгжүүлэгч "UNLEASH" нь тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд хэрэгтэй шийдлүүд бий болгоход залууст шаардлагатай ур чадвар, инновацийн арга зүй болон хамтын ажиллагааны талбарыг бэхжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.

"UNLEASH" нь тогтвортой байдалбий болгоход нөлөө үзүүлж чадах шилдэг брэндийн нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй одоогоор 160 орны 5000 гаруй залуусыг төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж