МУИС универсиадын чирлидингийн тэмцээний аваргаар тодров

Хуучирсан мэдээ: 2022.05.01-нд нийтлэгдсэн

МУИС универсиадын чирлидингийн тэмцээний аваргаар тодров

МУИС универсиадын чирлидингийн тэмцээний аваргаар тодров

Монголын оюутны спортын V наадмын чирлидингийн тэмцээн өчигдөр /2022.04.30/ МУИС-ийн спорт зааланд боллоо. Нийт 12 шилдэг багийн 159 орчим төлөөлөгч оролцсон тэмцээний аварга багаар Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Анударь ахлагчтай МУИС-ийн баг тодров.

Тэмцээний хоёрдугаар байрыг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай, Ж.Азжаргал ахлагчтай ҮБТДС, гуравдугаар байрыг Ц.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай, Г.Хулан ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид тус тус эзэлж, наадмын медаль хүртэх болзол хангажээ.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Аварга дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одгэрэл нар оролцож, тамирчдад дурсгалын зүйлс гардуулан өгөв.

Тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийг тавдугаар сарын 10-нд болох наадмын хаалтын нэгдсэн арга хэмжээн дээр гардуулахаар болжээ. Тэмцээнээс шалгарсан шилдэг оюутан тамирчид энэ оны арваннэгдүгээр сард Грек улсад болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Ийнхүү Монголын оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтан орсон чирлидингийн тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, МХДТ-ын холбоо хамтран амжилттай зохион байгуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж