"Их-20" бүлгийн удирдагч нарын чуулга уулзалт ирэх арваннэгдүгээр сард Балид болно. Тэгвэл тус уулзалтад оролцохыг урьсан урилгыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин хоёул хүлээн авсан гэж "Их-20" бүлгийг даргалж буй Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгджээ.
Тэрбээр Путин, Зеленский нартай энэ долоо хоногт утсаар ярьсан байна. Тэрбээр хоёр талын удирдагч нарт хандан дайнаа яриа хэлэлцээний замаар дуусгахыг шаардсан гэв.
Их-20 бүлэг нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Жоко Видодо онцолжээ. Түүнчлэн тэрбээр Украинд зэвсэг биш хүмүүнлэгийн тусламж илгээхээ мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ