АНУ-ын сансар судлалын хөтөлбөрийн хүрээнд "Apollo 16 " баг саран дээр газардаж байв. Тэгвэл тус багийн гишүүн, тэтгэвэртээ гарсан сансрын нисэгч Чарли Дюк 50 жилийн дараа дахин сар руу нисэх гэж байна. Сансрын хөөргөх системийн пуужин ашиглан сар руу аялах "NASA"-гийн "Artemis" хөтөлбөрт тэрбээр багтсан байна.
Тэрбээр дахин сар руу, сансрын гүн рүү аялахаар болсондоо догдолж байгаагаа ярьжээ. Өдгөө 86 настай Чарли Дюк нь 1972 онд саран дээр газардсан "Apollo 16 " багаас үлдсэн дөрвөн хүний нэг юм. Тэрбээр 50 жилийн дараах нислэгээ Алабама дахь АНУ-ын сансар, пуужингийн төвөөс хийх гэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ