Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд Covid-19 халдварын 55 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 40, орон нутагт Өмнөговь, Дархан-Уул, Дорнодод нийт 15 тохиолдол батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар 243 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хөнгөн, хүндэвтэр 167, хүнд 57, нэн хүнд 13 хүн байна.