Бээжинд очих нь хулганы нүхээр багтахаас ч хэцүү болжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.30-нд нийтлэгдсэн

Бээжинд очих нь хулганы нүхээр багтахаас ч хэцүү болжээ

Бээжинд очих нь хулганы нүхээр багтахаас ч хэцүү болжээ

Хятадын нийслэл Бээжин хотод цар тахлын халдварыг дарахын тулд 21 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулж, сургуулиуд, зарим худалдааны төвүүдийг хааж, маш хатуу хөл хорио, хяналт шалгалт тогтоосон. Нөхцөл байдлыг сурвалжлахын тулд гадаадын сэтгүүлч Бээжин хотод нисч очихыг хичээсэн боловч хулганы нүхээр багтахаас ч хэцүү байгааг бичжээ.

Японы нийслэл Токио хотоос Бээжин рүү нисэх онгоцны тасалбар олдохгүй байсан бөгөөд хамгийн ойрын боломжтой нислэг нь Хятадын Юнань мужийн Күньмин хот руу байжээ. Тус хот нь Бээжингээс 2600 км зайтай. Күньминд очоод 21 хоног тусгаарлагдах ёстой. Тус хотод  тусгаарлалтын хоногоо дуусгаад дахин шинжилгээ өгч сөрөг байвал цааш аялах боломжтой ч Бээжин хот руу оруулах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Бээжин хотод өнгөрсөн хоёрдугаар сард өвлийн олимпийн наадмыг хатуу хяналт дор зохион байгуулсан ч гадаадаас ирэх хүмүүст одоо байгаа шиг хүндрэлтэй байгаагүй гэнэ.

Халдварлах байдлаараа бусад хувилбараас илүү омикрон хувилбарын тархалт Хятадад маш хүнд нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Хятадын засгийн газраас ямар ч үнээр хамаагүй цар тахлыг дарахыг оролдож, "Covid-19"-ийг тэглэх бодлого баримталж буйгаас зөвхөн Шанхай хотод гэхэд оршин суугчид хоол хүнсгүй болж, хорт хавдар гэх мэт бусад хүнд өвчтөнүүдээ үл хайхрах асуудал үүссэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар Хятадад 180 сая гаруй хүн хөл хорионд байна. Тус улсад өдөрт бүргэгдэх халдварын тоо өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр оронтой тоонд байсан бол өдгөө 20 мянга давж нэмэгдсэн юм.
Office workers wait in line for a Covid test in Beijing on April 28.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж