УИХ "яллагдагчдаа" хамгаалахаас хойш гишүүдийг ахин шалгах хэрэг байна уу, ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО?

Хуучирсан мэдээ: 2022.04.30-нд нийтлэгдсэн

УИХ "яллагдагчдаа" хамгаалахаас хойш гишүүдийг ахин шалгах хэрэг байна уу, ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО?

УИХ "яллагдагчдаа" хамгаалахаас хойш гишүүдийг ахин шалгах хэрэг байна уу, ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр зургаан цаг гаруй хаалттай хуралдаж шийдвэрээ гаргалаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг шударга царайлсан УИХ-ын эрхэм гишүүд хүлээн авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Ингэснээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахаар болж байна. Улсын Их хурлын гишүүний бүрэн эрх нь хэвээр үлдэж байгаа нь нэгжлэг хийх, байцаалт авах зэрэг бусад үйл ажиллагаанд саад болдог. Улсын прокурорын байгууллагаас санал ирүүлсэн ч ийнхүү "Шударга ёс"-ыг сахиулах ёстой гишүүд нь олонхоороо 4 гишүүнээ бүрэн эрхтэй нь үлдээлээ. Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханы ажил анхнаасаа л саадтай эхэлсэн.

Халдашгүй байдлын хорооны дарга Н.Энхболд ковид туссан хэмээн шалтаглаад хуралдаа ирэхгүй цаг хожсон. Арай гэж хуралдаа ирсэн ч тохиролцоо ёсоор гишүүдээ эхнээс нь өмөөрөх нь тодорхой байсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн л шалгуулах ёстой хэмээн мэдэгдсэнээс бусад нь таг чиг байсан. Б.Бат-Эрдэнэ аваргыг эс тооцвол үнэхээр яаж дайраад, тэмцээд дийлдэхээргүй болчихсон "ХАЛДАШГҮЙ" бат бөх цайз хэрэм мэт Дэд хороо.

УИХ-ын гишүүд бүрэн эрхийн асуудал нь яригдаад эхлэхээрээ нэг нэгнээ өмгөөлөх сүлжээ үүсгэдэг. Учир нь бие биенийхээ Но-г маш сайн мэддэг. Яалтчгүй байдалд орохоороо ганц нэгийгээ "золиос"-онд явуулдаг. ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригийг ЖДҮ-д холбож явуулсан бол Д.Гантулгыг нэр төрөө бодоод баяртай гэсэн. Д.Гантулга нь ч угаасаа бандаашны хэрэгт хутгалдсан учраас тэр. Хэрэв өчигдөр дөрвөн гишүүнээ явуулсан бол Хөгжлийн банктай нэр холбогдсон Г.Дамдинням, С.Бямбацогт, А.Адъяасүрэн, Бейсэн, Ж.Мөнхбат гээд олон гишүүдийн нэрс цуврах байсан учраас тэд Намынхаа нэр хүндийг бодоод, мөн 24 оны сонгуулиа бодоод "айжээ".

Өчигдөр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан: "Мөрдөх байгууллага мөрдөх шалгах ажиллагаа хийгээд бусдад хүмүүсийг нэгждэг, битүүмжилдэг, албадан саатуулдаг ажиллагаанууд дээр очихоор гишүүний халдашгүй байдал яах аргагүй, хүссэн хүсээгүй ирж байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд мөрдөх байгууллагыг ажлаа хийх бололцоог нь олгохын тулд л би оруулж ирээд байгаа юм.

Гишүүдийг түдгэлзүүлэхгүй аваад үлдвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учрахыг үгүйсгэх арга байхгүй" гэсэн юм. Ерөнхий Прокурор ч ажлаа хийлээ, гэвч УИХ-ын хуйвалдааны схемийг л нэвтэрч чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж