Оросын тэрбумтан, гүйцэтгэх захирлуудын учир битүүлэг үхлүүд

Хуучирсан мэдээ: 2022.04.30-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан, гүйцэтгэх захирлуудын учир битүүлэг үхлүүд

Энэ 2022 оны нэгдүгээр сараас хойш Оросын  таван бизнесмен амиа хорложээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний гурав нь гэр бүлээ хүйс тэмтрээд эцэст нь өөрийгөө хороосон байна. Түүнчлэн эдгээр бизнесменүүдийн дөрөв нь Оросын төрийн өмчийн эрчим хүчний магнат "Газпром" групп болон түүний охин компанитай холбоотой аж.

Тодруулбал, "Газпром"  компанийн гүйцэтгэх захирлуудын нэг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Ленинград хотын ойролцоох Ленинский тосгонд гэрээслэл үлдээгээд амиа хорлосон байсныг "Риа Новости" агентлаг мэдээлжээ. Харин Оросын РенТВ телевизийн мэдээлснээр тэрхүү бизнесменийг "Газпром Инвест" компанийн тээвэрлэлт хариуцсан удирдах албан тушаалтан байв.

Үүнээс сарын дараа хоёрдугаар сарын 25-нд  "Газпром" компанийн өөр нэг гүйцэтгэх захирал мөн л Ленинский тосгонд гэрийнхээ гараашинд нас барсныг олсон бөгөөд амиа хорлолт гэж үзжээ. "Новая Газета" сонинд мэдээлснээр тэрхүү бизнесмен нь Александр Тюлако гэгч байсан аж.
Leonid Shulman, the head of transportation at Gazprom Invest.

"Газпром Инвест" компанийн тээвэрлэлтийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Леонид Шулман
Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Украинд төрсөн Оросын тэрбурмтан Михаил Уотфорд Англи дахь гэртээ нас барсан. Английн цагдаагийн газраас түүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд шүүхийн сонсгол ирэх долдугаар сарын 28-нд болох аж.
Мөн Оросын бизнесмен Василий Мельников өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Нижний Новгород хот дахь гэртээ гэр бүлийн хамт нас барсан байсныг Коммерсант сонинд мэдээлжээ. 43 настай Василий Мельников нь эмийн хангамж, нийлүүлэлтийн МедСтом компанийг эзэмшдэг байв. Түүний  41 настай эхнэр, 5-10 насны хоёр хүүхэд нь хутгалуулж нас барсан байдалтай гуравдугаар сарын 23-нд олджээ. Оросын мөрдөн шалгах холбооноос энэ хэргийг мэдээлэхдээ Василий Мельниковыг дурдаагүй боловч Коммерсант сонины мэдээлэлтэй болсон газар болон хэргийн бусад зүйлс нь таарчээ. Мөрдөн шалгах албанаас тэдний гэрт хүчээр нэвтэрсэн шинж тэмдэггүй байсан бөгөөд хэрэгт ашигласан байж болох хутгануудыг хураасан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн түүнийг гэр бүлээ хөнөөгөөд өөрийнхөө амийг хохироосон байх магадлалтай гэж мөрдөгчид мэдэгджээ.
Үүний зэрэгцээ энэ дөрөвдүгээр сарын 18-нд  "Газпромбанк"-ны дэд ерөнхийлөгч асан Владислав Аваев  нь Москва дахь гэртээ эхнэр, охины хамт нас барсан байсныг олжээ. Орсоын "Тасс" агентлагт цагдаагийн эх сурвалжийн дагуу мэдээлэхдээ түүнийг эхнэр, охиноо хөнөөгөөд өөрийгөө хороосон гэж үзсэн байна.
Vladislav Avayev, the former vice-president of Gazprombank,
"Газпромбанк"-ны дэд ерөнхийлөгч асан Владислав Аваев
Москва хотын мөрдөн шалгах хорооны төлөөлөгч Юлиа Ивановагийн мэдээлснээр охины асрагч болон жолооч нь тэдэнтэй холбогдож чадахгүй байна гэж цагдаагийн газарт дуудлага өгчээ. Учир нь гэрийн хаалга нь дотроосоо түгжээтэй, гар утаснуудаа авахгүй байсан аж. Харин Газпромбанкинд ажиллаж байсан Игорь Волобуев хэлэхдээ түүнийг амиа хорлосон гэж бодохгүй байгаагаа ярьжээ.  Владислав Аваев нь банкны ВИП харилцагчдыг хариуцдаг байсан бөгөөд их хэмжээний мөнгөтэй харилцдаг байсан аж.
 Үүнээс нэг хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 19-нд Газпромын хэсэгчлэн эзэмшдэг Новатек гэх байгалийн хий үйлдвэрлэгчийн гүйцэтгэх захирал асан Барселонагийн хойд хэсэгт нас барсан олджээ. Түүний цогцсын ойролцоо эхнэр, охиных нь цогцос мөн олдсон талаар "CNN"-д мөрдөн шалгах ажиллагааны ойрын эх сурвалж мэдээлсэн аж. Байгалийн хийн магнат Сергей Протосеня болон эхнэр, охиных нь цогцос Газар дундын тэнгисийн эргийн ресорт дахь тансаг зэрэглэлийн гэрээс нь олджээ. Эхнэр, охиных нь цогцос ямар нэгэн хүчирхийлэл, эсэргүүцэл үзүүлсэн, ноцолдсон шинж тэмдэггүй байсан аж. Тиймээс түүнийг эхнэр, охиноо хөнөөгөөд өөрийгөө хохироосон гэж үзжээ.
Russian gas tycoon Sergei Protosenya, with his wife Natalya.

Байгалийн хийн магнат Сергей Протосеня эхнэр Наталягийн хамт
"Daily Mail" сайитад Сергей Протосенягийн хүү ярихдаа эцгийгээ бусдын гарт амиа алдсан гэж үзэж байгаа аж. Түүний ярьснаар Сергей Протосеня эхнэр, охиндоо маш их хайртай байсан бөгөөд охиноо "гүнж" мэт үздэг байжээ. Тиймээс тэр хайртай хүмүүстэй гэм хор хүргэж чадахгүй гэж хүү нь ярьсан байна. Гэр бүлийнхэн нь нас барах үед хүү Федор Протосеня нь Францад гэр бүлтэйгээ байсан аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж