"Прокурор намайг шалгая гэж дуудаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.30-нд нийтлэгдсэн

"Прокурор намайг шалгая гэж дуудаагүй"

"Прокурор намайг шалгая гэж дуудаагүй"

2020 оны УИХ-ын сонгуулиар  АН-аас 11 гишүүн сонгогдсоны нэг нь А.Адъяасүрэн.  Тэрбээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг. Анх жолооны курс ажиллуулж бизнесийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө нүүрс тээвэрлэдэг дөрвөн компанитай.  Гэхдээ түүнийг  "Номгон Санчир" группийн ерөнхий захирал гэдгээр нь илүүтэй мэддэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард  “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” гэж мэдээлсэн нь олны анхаарал татсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өчигдөр /2022.04.29/ хэвлэлд өгсөн яриандаа "Би УИХ-д орохоосоо өмнө бизнес эрхлэгч, татвар төлөгч, ажил олгогч байсан. Миний хувьд 1300-аад ажилтантай тээврийн компанийг хариуцан ажиллаж байсан. Энэ бол сонгуульд зориулсан хар пиар. Надад хууль хяналтын байгууллагаар шийдэгдээгүй явж байгаа нэг ч хэрэг байхгүй. Прокурор намайг шалгая гэж дуудаагүй. Гэсэн  ч дуудвал шалгуулахад би бэлэн байна" гэжээ.

Эргэн сануулахад, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сард  Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100,000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон юм.

Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол сонгуулийн өмнө гарсан гэдэг. Гэвч уг тогтоолтой тэрбээр танилцаж, гарын үсэг зурахгүй өдий хүрсэн талаар зарим хэвлэлүүд бичиж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж