"Сүү" ХК 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгоно

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

"Сүү" ХК 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгоно

"Сүү" ХК 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгоно

"Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд нээлттэй тайлагналаа. Компанийн ХЭХ-аар хэлэлцэгдсэн онцлох үзүүлэлт, мэдээллүүдийг хүргэе.

Санхүүгийн үр дүн

“Сүү” хувьцаат компани 2021 онд 100.5 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 26.8 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 10 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оноос 41.3 хувиар нэмэгдүүллээ. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерээс 16.7 сая литр сүү хүлээн авч, 17.6 тэрбум төгрөгийн орлого оруулснаас гадна 2021 онд улсын төсөвт нийт 3.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттай байна.

Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах чиглэлд 13.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн ирээдүйн өсөлтийг дэмжих, ашигт ажиллагааг сайжруулахад томоохон үр дүн үзүүлж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж