Чуулган: 4 гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: 4 гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээв

Чуулган: 4 гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэллээ. 


 

10 : 03
2022-4-30

4 гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 5 цаг гаруй хаалттай хуралдаж, шийдвэрээ гаргалаа.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хүлээн авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Ингэснээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахаар болж байна. Гишүүний бүрэн эрх хэвээр үлдэж байгаа нэгжлэг хийх зэрэг бусад ажиллагаанд саад болдог тул прокурорын байгууллагаас санал ирүүлсэн ч ийнхүү гишүүд олонхоороо гишүүдийн бүрэн эрхтэй нь үлдээлээ.

17 : 45
2022-4-29

Төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

ИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаан 14.16 цагт эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай холбогдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд 4,280.3 тэрбум төгрөг гэснийг 4,296.3 тэрбум төгрөг гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

15 : 03
2022-4-29

"Төсвийн тодотголыг дэмжихгүй бол дахин оруулж ирнэ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би бас дүүрэгт ажиллаж байсан. Орон нутгийн зовлонг мэднэ. Аймгийн Засаг дарга хоёр орлогчтой бол нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Энэ нь 11 болж нэмэгдэнэ. Төлөөлөгчдөө орлогчид хуваах ийм л зовлон байгаа. 

Төсвийн байнгын хорооны саналаар гишүүд хэлэлцүүлгийн явцад олон талаас мэтгэлцсэн гэдгийг ойлгож байна. Гэхдээ Засгийн газрын саналаар дэмжих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэхээр нэг уут үлдээхээр цаашдаа буруу жишиг болж байна. Мэдээж, өөрчлөлт "өвдөлт" өгнө. Зарим агентлагийн дарга нар, төрийн өмчит компанийн дарга нар УИХ-ын гишүүд рүү ингэж хандахаа болих хэрэгтэй. Ёс суртахуунтай байх ёстой. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Хэрвээ санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд дахин оруулж ирнэ. 200 орчим хүн байгаа. Энийг том агуулгаар нь хүлээж авчих л хэрэгтэй. Машины асуудал дээр ч гэсэн. Ер нь хандлагаа олон улсын жишигт нийцүүлмээр байна. Гишүүд тэгш хандах ёстой гэдгийг хэлж буй. Би энийг дэмжиж байгаа. УИХ, шүүх засаглал, Засгийн  газрын харьяа байгууллагууд тэгш зарчмаар хандах шинэчлэлээ хийгээд явах нь зүйтэй. Болохгүй бол хуульд нэмэлт өөрчлөлт хийж болно. Тийм учраас УИХ-ын гишүүдээ Засгийн газраас гаргасан саналын дагуу эцсийн хэлэлцүүлэг дээр дэмжихийг хүсье.

14 : 47
2022-4-29

"Хуульгүй, тогтоолоор шийддэг учраас хэмнэлт үр дүнгүй байсан"

Чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүй сангийн 2022 оны төсвийн  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хэлэлцэх юм. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг хийлээ.

Хуралдааны эхэнд 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэхдээ "О.Цогтгэрэл гишүүн асуулт асуугаагүй. Би юу хариулах вэ. Зарчмын том хандлага гарч ирж байна. Иргэдэд төр хэтэрхий цамаан, данхайж харагддаг болсон. Мөнгөндөө биш хандлага, зарчимдаа Төрийн хэмнэлтийн агуулга бий. Бид хуульгүй, тогтоолоор шийддэг учраас хэмнэлт үр дүнгүй байсан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж