Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч “NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дунд “Хандалтын сэтгүүл зүйгээс Хариуцлагатай сэтгүүл зүй” форумыг АСЕМ вилла хотхоны "Хүн" театрт өнөөдөр /2022.04.29/ зохион байгууллаа.
Форумд цахим хэвлэл мэдээллийн салбарт холбогдох байгууллагуудын төлөөллүүд, холбоод, цахим мэдээллийн 60 орчим сайт, мэргэжлийн холбоод, багш, судлаач, хуульчид оролцов.
“News-15” ойн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар, нийгэм рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ удаагийн форумаар цахим сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлаа ил тод ярилцаж, гарц, шийдэл олох, цаашид цахим салбарын хөгжлөө тодорхойлох зорилгоор зохион байгууллаа.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ