"Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1.7 хувьд тэмбүү өвчин илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

"Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1.7 хувьд тэмбүү өвчин илэрсэн"

"Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1.7 хувьд тэмбүү өвчин илэрсэн"

Монгол Улсын хувьд жилд дунджаар 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байна. Үүний 40 хувийг  нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байгаа юм. Энэ өвчин 2016 он хүртэл нэмэгдэж, 2021 он хүртэл тогтвортой байсан.

Гэвч Азийн орнуудтай харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлттэй аж. Тийм учраас Монголд тэмбүүгийн өвчлөлийг өндөр түвшинд байна гэж эмч нар үздэг.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ тандалт судалгааны албаны их эмч С.Отгонсүхээс тодрууллаа. Тэрбээр  "Тэмбүү бол зөвхөн бэлгийн замаар нэгээс нөгөөд дамждаг нянгийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг. Гэсэн хэдий ч, сүүлийн үед нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд шинж тэмдэггүй, далд хэлбэрээр тэмбүү тархаж, халдвар авагчдын тоо нэмэгдэж байна. Ер нь БЗХӨ-өөр өвчилсөн нийт иргэдийн 45 орчим хувийг 20-29 насныхан эзэлж байна.

Харин 30-34 насныхан 15-18 хувийг эзэлж байх жишээтэй. Харамсалтай нь БЗХӨ-өөр бүртгэгдсэн хүмүүсийн 50 хүртэлх  хувь нь гэрлэсэн буюу тогтсон бэлгийн амьдралтай хүмүүс байгаа" гэдгийг хэллээ.

Цаашлаад шинээр хяналтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд 99.1 хувь хамрагдсанаас 1.7 хувьд нь тэмбүү өвчин илэрсэн. Энэ үзүүлэлтийг харахад, Архангай 2.3 хувь, Дундговь 1.8 хувь, Орхон 2.1 хувь, Увс 2.2 хувь, Хөвсгөл 2.6 хувьтай улсын дундаж үзүүлэлтээс 0.1-0.9 хувиар их байна.

Мөн төрөлхийн тэмбүү буюу эхээс урагт халдварлах тэмбүүний өвчлөл бүртгэгдсээр байгаа юм.  Улсын хэмжээнд жилд 70 мянга гаруй эх төрдөг. 2019 онд 66 эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдсэн бол, 2020 онд 37, 2021 онд 19 болтлоо буурсан.

Гэвч 2019 онд 66 төрөлхийн тэмбүүтэй тохиолдол бүртгэгдсэнээс 12 нас барж, 30 хүүхэд амьгүй төрсөн харамсалтай тоо мэдээлэл бүртгэгджээ. Тэгэхээр төрөлхийн тэмбүүнээс шалтгаалж нярай эндэх, зулбах тохиолдлууд багагүй гардаг гэсэн үг юм.

2020 оны судалгаагаар Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс зэрэг аймгууд тэмбүү өвчний халдварын тоогоор тэргүүлж байсан. Харин Архангай, Баян-Өлгий, Говь-Сүмбэр аймгийн халдварлалтын тоо харьцангуй бага байсан юм. Харин 2021 онд есөн мянга гаруй БЗХӨ-ний тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найм дахин буурсан үзүүлэлт. Тэрбээр багассан шалтгааныг цар тахлын нөхцөл байдалтай холбоотой гэж эмч нар тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж