Хууль зүйн байнгын хороо гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

Хууль зүйн байнгын хороо гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

НЭМЭЛТ:

Хууль зүйн байнгын хороо дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.

НЭМЭЛТ:

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд:

-Монгол Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг оруулж ирсэн. УИХ асуудлыг тав хоногийн дотор шийдвэрлэсэн байх ёстой. Тийм учраас Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдлаа. Холбогдох хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий гишүүдээс нэмэлт тайлбар авсан. УИХ-ын даргын чиглэлийн дагуу уржигдар холбогдох хүмүүстэй уулзсан. Халдашгүй байдлын дэд хороо нэмэлт тайлбартай танилцаж, хуралдаанаас нэр бүрий УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Эцсийн хариуг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар шийднэ. Энэ асуудалд тодруулах зүйл гарч байна. Прокурорын байгууллагаас асуудлыг нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөн одоо эдгээр гишүүдийг нэг нэг удаа л дуудаж мэдүүлэг аваад байна.

НЭМЭЛТ:

Халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлыг  Улсын Их Хурлын  Халдашгүй байдлын дэд хороо 09.00 цагаас хуралдана.

Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт Н.Энхболд нар багтдаг.  Ийнхүү дээрх гишүүд прокуророос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 09:00 цагт хуралдана. Иймд чуулганы дэг, дараалалд өөрчлөлт оруулсан. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Маргааш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж