Германы канцлер Шольц Япон улсад айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

Германы канцлер Шольц Япон улсад айлчлав

Германы канцлер Шольц Япон улсад айлчлав

Германы канцлер Олаф Шольц Пүрэв гаригт Японд айлчилж, Ерөнхий сайд Кишида Фумиотой хэлэлцээ хийв. ОХУ-ын Украин руу довтлох ажиллагаа, Хятадын далай тэнгисийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь Шольц болон Кишида нарын гол хэлэлцэх сэдэв болсон гэж ажиглагчид таамаглаж байна.

Олаф Шольц өнгөрсөн арванхоёрдугаар сард албан тушаалаа авснаас хойш анх удаа Азийн оронд хоёр өдрийн хугацаатай айлчлав.

Тэрбээр  Ерөнхий сайд Кишидатай Пүрэв гаригийн орой Оросын түрэмгийллийн талаар ярилцахаар төлөвлөсөн аж. Германы удирдагч “G7”-ийн Азийн цорын ганц гишүүн Япон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж найдаж буйг эх сурвалжууд мөн мэдээллээ.

Орос-Украины түрэмгийллээс гадна Хятад улсын дэлхий дахинд үзүүлэх нөлөөний талаар хэлэлцээ хийнэ гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Эх сурвалж: NHK Japan 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж