Зеленскийг "Их-20"-ын удирдагчдын уулзалтад урьжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

Зеленскийг "Их-20"-ын удирдагчдын уулзалтад урьжээ

Зеленскийг "Их-20"-ын удирдагчдын уулзалтад урьжээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг ирэх арваннэгдүгээр сард болох "Их-20" бүлгийн удирдагчдын уулзалтад урьжээ.

Тэрбээр өчигдөр Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой утсаар ярилцаж, бүс нутаг, тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцсэн бөгөөд НҮБ-ын байр суурийг баталгаажуулсан гэв. Мөн хүнсний аюулгүй байдлыг хэлэлцсэн тухайгаа илтгээд "Их-20" орны удирдагчдын уулзалтад урьсанд талархал илэрхийлжээ.

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо нь "Их-20" бүлгийг даргалж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден  "Их-20" бүлгээс ОХУ-ыг хасах ёстой гэсэн байр суурийг өнгөрсөн сард илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг НАТО, Европын холбоотнуудтай Брюссельд хэлэлцсэн аж. Оронд нь Украин улсыг "Их-20" бүлгийн уулзалтад ажиглагчийн хувиар оролцуулах саналыг илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж