"Н.Түвшинбаярын шүүх хуралд 10 гэрч оролцуулна"

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

"Н.Түвшинбаярын шүүх хуралд 10 гэрч оролцуулна"

"Н.Түвшинбаярын шүүх хуралд 10 гэрч оролцуулна"

НЭМЭЛТ:

-Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны тавдугаар сарын 12-ны 09.30 цагт талуудаас гаргасан хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар товлосон байна.

Мөн шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

НЭМЭЛТ:

Э.Энхбат агсны өмгөөлөгч О.Санчирбал:

-Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хоёр хүсэлтийг гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлээд, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр 9.30 цагт шүүх хурлыг товлосон. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцлоо. Гэрчүүдийн нэрийг дурдах боломжгүй.

Н.ТҮВШИНБАЯРЫН ШҮҮХ ХУРАЛД 10 ГЭРЧ ОРОЛЦУУЛНА

НЭМЭЛТ:

Н.Түвшинбаярын шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар хойшлууллаа. 

Н.ТҮВШИНБАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫГ ХААЛТТАЙ ЯВУУЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ болно. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Хуульд зааснаар хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн, бусдын эд зүйлийг устгах гэмтээх гэдэг зүйлчлэл бий. Эрүүгийн хуулийн 11.2 зүйлд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай. Н.Түвшинбаяр 2021 оны арванхоёрдугаар сараас хойш цагдан хоригдож буй

Шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан байна.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байв. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж