Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо боомт нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо боомт нээгдлээ

Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо боомт нээгдлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьж, талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсон билээ. Энэ дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай.

Цар тахлын улмаас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.

УОК-оос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу "Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах" тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард нээж байв.

Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор "Алтайн хүдэр" ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортлож, улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж