Универсиад: Футзалын төрөлд ОУУБИС түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Универсиад: Футзалын төрөлд ОУУБИС түрүүллээ

Универсиад: Футзалын төрөлд ОУУБИС түрүүллээ

Монголын оюутны спортын V наадмын футзалын тэмцээн өчигдөр/2022.04.27/ өндөрлөлөө. Нийт 15 баг хоёр өдрийн турш Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдсөнөөс К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай ОУУБИС баг түрүүлэв. Харин хоёрдугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, гуравдугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай, П.Билэгжаргал ахлагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид тус тус орлоо.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа Футзалын ордонд болж шагналт байрт шалгарсан тамирчдын шагналыг наадмын зохион байгуулах хорооны гишүүн, БШУЯ-ны дээд боловсролын газрын ахлах шинжээч Д.Баяр, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь нар гардуулан өгсөн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж