УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийг түдгэлзүүлэх асуудлаар үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо маргааш 09:00 цагт хуралдана гэж тодотголоо.
Тэрбээр "Чуулганы дэг, дараалалд өөрчлөлт оруулсан. Үүнээс гадна УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах шаардлагатай. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Маргааш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ” гэлээ.
Холбоотой мэдээ