Хятад хэрхэн Австралийг эзэмших болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.29-нд нийтлэгдсэн

Хятад хэрхэн Австралийг эзэмших болсон бэ?

Хятад хэрхэн Австралийг эзэмших болсон бэ?

Австралийн бизнесийн салбар, газар нутгийн багагүй хэсгийг Хятадын компаниуд их хэмжээгээр хөрөнгө оруулж, бэлэн мөнгө цутгах замаар эзэмших болжээ. Австрали дахь Хятадын хөрөнгө оруулалт 2008 онд дээд хэмжээнд хүрч, 22.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд өнгөрсөн онд хоёр орны харилцаа муудсанаар 28 дахин багасчээ. Хамгийн том тив улс болох Австралид өнгөрсөн онд Бээжингийн талаас  815 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

Олон улсын санхүүгийн хямралаас хойш Австралид оруулсан Хятадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 153 тэрбум ам.долларт хүрсэн нь АНУ-ыг эс тооцвол дэлхийн аль ч орноос их мөнгө цацсан нь харагдаж байна. Австралийн гол боомт, уурхайнууд, хөдөө аж ахуйн газар, цагаан идээ үйлдвэрлэгчид, үл хөдлөх, төрийн санхүүжилттэй сургуулиуд, усан хангамж, эрчим хүчний компаниудад хятадууд эзэн суужээ. Ингэснээр австраличуудын амьдралын бараг бүх салбарт Хятадын нөлөө тогтсон байна. Тэр ч бүү хэл “Afterpay” технологийн компанийг хэсэгчлэн Хятадын “Tencent” корпораци эзэмших болжээ.

Гэхдээ Бээжин, Канберрагийн харилцаа муудсанаар хоёр орны хооронд бэлэн мөнгөний урсгалыг тасалж, Австралийн батлан хамгаалахын сайд болзошгүй дайнаас сэрэмжлүүлсэн. Улмаар тус улс дахь Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2022 онтой харьцуулахад өнгөрсөн онд 70 орчим хувиар буурсан байна.

Нөгөө талаар гадаад худалдан авалт, хөрөнгө оруулалтад тавих хяналт, хууль журмыг чангаруулсан нь Австрали дахь Хятадын сонирхол буурах гол хүчин зүйл болсон гэж шинжээчид дүгнэжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадын хоёр л том худалдан авалт Австралийн бизнесийн зохицуулагчдыг давж чадсан.

Өмнө нь “Lion Drinks”, “Alita Resources” гэх хоёр компанийн нийт 670 сая ам.долларын үнэлгээтэй худалдан авалтыг хориглосон. Харин сүүлийн хоёр худалдан авалт нь лити олборлогч “AVZ Minerals” компанийн хувьцааны 24 хувийг 318 сая ам.доллараар “Suzhou CATH Energy-Technologies” компани, төмрийн хүдэр олборлогч “Balmoral Iron Pty Ltd” компанийн 24 хувийг 187 сая ам.доллараар “CITIC” компани тус тус худалдан авчээ.

Энэ онд Хятадаас Австрали руу 11 шилжүүлэг л ногоон гэрлээр хийгдсэн бол өнгөрсөн 2021 онд 20 байв.  Цар тахлыг үл хамааран өнгөрсөн онд Хятадаас Европ руу чиглэсэн хөрөнгө оруулалт 25 хувиар нэмэгдсэн нь Бээжингийн бодлогын шилжилтийг харуулж байна гэж үзжээ.

Гэсэн ч Хятад өнгөрсөн 15 жилийн турш Австралид цутгасан хөрөнгө оруулалт нь Канберра дахь Бээжингийн хяналтыг  батжуулсаар байна. Хоёр орны хоорондох дипломат зөрчлийн улмаас Хятадын Ардын чөлөөлөх армитай холбоотой “Landbridge” компанийн Австралийн Дарвины боомтыг 99 жилээр түрээслэх 2015 оны гэрээнд асуудал үүсгэжээ.

500 сая ам.долларын өртөгтэй энэхүү гэрээ нь хуулийн дагуу баталгаажсан учраас өөрчлөх боломжгүй гэж Хятадын талаас маргаж байгаа аж. Гэвч Австралийн ерөнхий сайд Скотт Моррис өнгөрсөн сард мэдэгдэхдээ, засгийн газар түрээсийн гэрээг өөрчлөх эрхгүй байна гэдэг байж боломгүй зүйл гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж