Т.Доржханд гишүүдэд уурлаж, чуулганыг хаяж гарав

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Т.Доржханд гишүүдэд уурлаж, чуулганыг хаяж гарав

Т.Доржханд гишүүдэд уурлаж, чуулганыг хаяж гарав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хурлыг хаяж гарлаа. Түүний хувьд парламентын гишүүдэд урам хугарч, дургүй хүрч байгаагаа илэрхийлж, үр дүн гарахгүй бол парламентын суудал бөглөж, чихэртэй цай ууж суух шаардлага байхгүй гэж гишүүдийг хатуухан шүүмжлэв.

Тэрбээр “Хэмнэлтийн хууль хэрэгжихгүй юм байна. Оруулж ирсэн хуулийн төсөлд хэмнэсэн зүйл алга. Юугаа хэмнэсэн гэж та нар ярих гээд байгаа юм бэ. Гишүүд нь хот, хөдөөгөөрөө хуваагдаад, Төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд, үр дүнд нь хэмнэлт алга болжээ. Би өөрөө Сангийн яаманд төсвийн бодлогын газар мэргэжилтнээс нь эхлээд 15 жил ажилласан. Нийт эдийн засагт орж байгаа төсөв чинь 40 хувь, төрийн өмчит компаниуд 20 хувь байна. Хамгийн том татвар төлөгчид нь төр. Хамгийн сайн бизнес хийдэг нь төр. Төрөөр л орж байж тендер авдаг хөгийн, Хойд Солонгосын систем рүү орчхоод, гишүүд нь алга ташаад байх юм.

Энд сууж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Бодлого ярьдаг парламенттай болох талаар ярьж байхад жорлон яриад суух юм. Агуулгаа ойлгохгүй. Эдийн засгаа, онолоо судла л даа. Олон улсынхаа түвшинг мэдэрч шийдвэрээ гарга. Уучлаарай, би бүх саналаа татаж авлаа. Хэмнэлтийн бодлого чинь ёстой бүтэхгүй юм байна. Засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй УИХ-ын гишүүд нь баг болж хуваагдаад, бүгдийг нь унагаад явчихдаг болжээ. Зарчмын зүйл ярихаар ойлгохгүй. Ийм ажил хэрэгч биш, мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж