Дээд шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв

Дээд шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Тус банкнаас “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, хариуцагч “Монгол мах экспо" ХХК-иас 32,178,607,980.57 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Монгол мах экспо” ХХК болон хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,229,181,236.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч “Монгол мах экспо” ХХК-иас 29,949,426,744.31 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК болон хариуцагч “Монгол мах экспо” ХХК тус тус хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК зөвшөөрч хүсэлт гаргасан, хариуцагч “Монгол мах экспо” ХХК нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан хүсэлтийг тус тус гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, анхан шатны шүүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж