Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр (2022.04.28) хүлээн авч уулзлаа. Тус ажлын хэсэг өнөөдрөөс ирэх сарын 4-ний өдрийг хүртэл Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийв.
Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм.
Тухайлбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, "Эрдэнэс Монгол" зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна "Рио Тинто", Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзах юм байна.
Холбоотой мэдээ