Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Ирэх тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулъя. Үүнд:

Тавдугаар сарын 7-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 8-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу (АЦЦБЗ) 256 бөхийн барилдаан,

-Тавдугаар сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан,

Тавдугаар сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Тавдугаар сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан,

Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж