Жонни Деппийн туслах шүүх хурлын үеэр Амбер Херд хуучин найз залуу Элон Маскт хайргүй байсан ба хоосон зайгаа нөхдөг байсан гэж мэдүүлэг өгчээ. Жонни Деппийн туслах Кристиан Карино Виржиниа мужийн Фэйрфакс хотод болж буй олон сая ам.долларын шүүх хуралд тангарагтны бүрэлдэхүүнд зориулж урьдчилан бичигдсэн мэдүүлэгтээ Херд, Маск хоёрын харилцааны талаар өөрийн мэддэг зүйлсээ ярив.
Карино өмгөөлөгчдөд Херд болон Маск нар албан ёсоор үерхэж байсныг мэдэхгүй ч тэд тодорхой хэмжээнд цагийг хамт өнгөрөөдөг байсан гэжээ. Мөн мэдүүлгийн үеэр Карино 2017 онд Хердтэй бичилцэн байсан зурвасуудаа үзүүлсэн байна.
Тус зурваст Амбер Херд тухайн үед Элон Маскаас салсан ба сэтгэл санаа муу байна гэж Каринод бичжээ. Карино хариуд нь Амберд “Чи түүнд хайргүй гэж надад зөндөө хэлсэн атлаа яагаад салсандаа шаналж байгаа юм бэ?” гэж бичсэн аж. Амбер тус зурваст “Би мэднэ ээ. Гэхдээ гашуудаж, өөртөө тодорхой хэмжээний цаг гаргамаар байна” гэж хариулжээ.
Депп 2019 оны гуравдугаар сард экс эхнэрийнхээ эсрэг нэхэмжлэл гаргасан. Дараа нь тэдэнд холбогдох, нэр төрд халдсан гэх үндэслэлтэй шүүх хурал дөрөвдүгээр сарын 11-нд Виржиниа мужийн Фэйрфакс хотод эхэлсэн. Депп 2018 оны арванхоёрдугаар сард “The Washington Post” сонинд нийтлэгдсэн нийтлэлд Амбер түүнийг гүтгэсэн гэж маргасан. Херд Деппийн эсрэг 100 сая ам.долларын сөрөг нэхэмжлэл гаргаж, түүний мэдэгдлээс шалтгаалж, халдашгүй байдал үүсгэжээ.
Эх сурвалж: 9GAG
Холбоотой мэдээ