Шувууны ханиад хүнд халдсан анхны тохиолдол Хятадад гарлаа

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Шувууны ханиад хүнд халдсан анхны тохиолдол Хятадад гарлаа

Шувууны ханиад хүнд халдсан анхны тохиолдол Хятадад гарлаа

“H3N8” шувууны ханиадаар хүн өвчилсөн анхны тохиолдол Хятадад гарлаа. Тодруулбал, Хэнань мужийн Жумадиан хотод дөрвөн настай хүүд шувууны томуугийн халдвар илэрсэн талаар орон нутгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Уг вирус өвчтэй шувууны махаар хоол хийх, шувууны биед хүрэх үед халдварладаг.

Хүүгийн гэрт тахиа болон хэрээ шувуу байдаг бөгөөд халуурах шинж тэмдэг илэрчээ. Одоогоор гэр бүлийнхнээс нь өөр халдвар авсан хүн байхгүй байгаа аж.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хүүгийн талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Урьд нь хийж байсан судалгаануудаас харахад, уг вирус хүнд халдах чадваргүй нь тогтоогдож байжээ. Тиймээс том хэмжээний дэгдэлт гарах эрсдэл бага гэж үзсэн байна. “H3N8” хувилбар адуу, нохой зэрэг, далайн хав гэсэн амьтдаас илэрч байсан аж.

Шувууны ханиад нь халуурах, булчин болон толгой өвдөх, ханиалгах шинж тэмдгүүдтэй. Суурь, хүнд өвчтэй хүмүүст суулгалт, ходоод, цээжээр өвдөх, хамар буйлнаас цус алдах зэрэг шинж тэмдэг илэрч болох юм байна. Хятадад шувууны ханиад олон төрөл байдгийн ихэнх нь хүнд халдварладаггүй аж. Сүүлийн жилүүдэд “H5N1”, “H7N9”, “H5N6”, “H5N8” гэсэн дөрвөн төрлийн вирус хүнд халдварлаад буй юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж