Шашны ёслолын үеэр 11 хүн цахилгаанд цохиулан нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Шашны ёслолын үеэр 11 хүн цахилгаанд цохиулан нас баржээ

Шашны ёслолын үеэр 11 хүн цахилгаанд цохиулан нас баржээ

Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужид болсон шашны ёслолын үеэр 11 хүн цахилгаанд цохиулан нас барж, 15 хүн бэртжээ. Танжавур дүүрэгт байдаг сүмийн сүйх тэрэг өндөр хүчдэл дамжуулах утсанд шүргэлцсэний улмаас осол гарсан байна.

Нас барагсдын дунд хоёр хүүхэд байжээ. Гэмтэж бэртсэн зарим хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Гал түймэр унтраах, аврах ангийн албан тушаалтан Бхануприя хэлснээр, сүйх тэргэнд цахилгаан дамжуулж байсан генератор замын муруй хэсэгт гацжээ. Гацааг гаргахаар оролдож байх үед сүйх тэрэгний дээд хэсэг өндөр хүчдэлийн утсыг шүргэсэн байна. Сүйх тэрэгтэй зэрэгцэн 50 орчим сүсэгтэн алхаж явжээ.

Цагдаагийн албанаас "Жагсаалын маршрут дагуух өндөр хүчдэлийг ихэвчлэн салгасан байдаг" гэж мэдээлжээ. Гэвч энэ удаад сүйх тэрэг өндөр хүчдэлийн шугамд хүрэхээр өндөр байгаагүй аж. Албаныхан "Сүйх тэрэгний дээрх элдэв чимэглэл тэргийг улам өндөр болгож, аюул дагууллаа" гэжээ.

Тамил Надугийн захирагч хэргийн байдалтай танилцахаар Танжавурт ирж, хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзсан байна. Тэрбээр "Ослын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт 500 мянган рупигийн тусламж үзүүлнэ" гэж мэдэгджээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди мөн ослын улмаас олон хүн амиа алдсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж