Энэтхэгт хэт халж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Энэтхэгт хэт халж байна

Энэтхэгт хэт халж байна

Энэтхэг улсад амь насанд аюултай халууны долгион ердийнхөөс нэг сарын өмнө тохиож, фаренгейтийн 100 хэмд (38 цельс ) хүрч, дээд амжилт тогтоов. Цаг уур судлаачид Энэтхэгт тохиож буй энэхүү халуун уур амьсгал улам нэмэгдэх ба энэ долоо хоногт цельсийн 45 хэм давна гэж таамаглаж байна.

Энэ долоо хоногийн сүүлчээс амралтын өдрийг дуустал (2022.04.25-2022.05.01) хамгийн өндөр хэмд хүрэх  төлөвтэй байгаа аж. Мөн Энэтхэгийн хойд болон баруун хойд хэсэг, Пакистаны зарим хэсэгт агаарын температур хэвийн хэмжээнээс фаренгейтийн 10-15 хэм (5-8 цельс) давж халах төлөвтэй байна.

Цаг уурын шинжээч Скотт Дунканы хэлснээр, дэлхийн хүн амын 10 хувь буюу нэг тэрбум гаруй хүн Энэтхэгийн хэт халуунд өртөж, нарших, шингэний дутагдалд орох аюултай гэжээ. Шинэ Делид цельсийн 40 хэмээс дээш хүрч халах төлөвтэй ба энэ нь фаренгейтийн 110 ба 120 хэм хүртэл халах боломжтой гэсэн үг аж.

Шөнийн цагаар мөн халуун байх нь өдрийн халуунд бие махбодийг нөхөн сэргээх чадварыг хязгаарладаг тул үхэлд хүргэдэг. Энэ нь Энэтхэгийн хүн амын дийлэнх хэсэг агааржуулагчгүй амьдарч, ялангуяа өндөр настнуудын амь насанд эрсдэлтэй байдал үүсч байгаа тул томоохон асуудал болж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж