Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Унгарын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд Унгарын Элчин сайдын яам, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран “Миний мэдэх Унгар орон” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн байранд хүлээн авах бөгөөд хоёр насны ангиллаар ЕБС-ын 1-9 дүгээр ангийн хүүхдүүд оролцох боломжтой юм.
Уралдаанд оролцох бүтээлүүд Унгар-Монгол орны соёл, уламжлал, зан заншил, онцлог шинж байдлыг тусгасан байна. Уран зураг сонирхогч хүүхэд багачууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.