Хятадын дрон үйлдвэрлэгч Орос, Украин дахь үйл ажиллагаагаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Хятадын дрон үйлдвэрлэгч Орос, Украин дахь үйл ажиллагаагаа зогсоов

Хятадын дрон үйлдвэрлэгч Орос, Украин дахь үйл ажиллагаагаа зогсоов

Дэлхийн хамгийн том арилжааны дрон үйлдвэрлэгч “DJI” компани Орос, Украин дахь бүх үйл ажиллагаагаа түр зогсоов. Дайн эхэлснээс хойш Украин улс тус компанид хандан Орост дроноо ашиглахыг зогсоох шаардлага тавьсан аж. Украины дэд ерөнхий сайд Михайло Федоров өнгөрсөн сард “DJI” компанид хандан “Украинчуудыг хүйс тэмтэрч буй Оросын армид тусалж, дрон нийлүүлэхээ зогсоо” гэжээ. Харин Хятадын компани өөрсдийнхөө дроныг цэргийн зориулалттай биш гэж мэдэгдсэн байна.

Оросын арми “DJI”-ийн дрон ашиглахгүй гэдэгт эргэлзэж буйгаа Украины нисгэгчгүй нисэх онгоц эзэмшигчдийн холбооны дарга Тарас Тройак илэрхийлжээ. Тус компанийн дроны нөөц хэдхэн сарын дотор дуусах магадлалтай аж. Тарас Тройакийн бодлоор Хятадаас Орос руу дронуудыг оруулж ирэхэд ядах юмгүй юм байна. Оросын армийн ашиглаж буй “DJI”-ийн дронууд эргэн тойрныг хянах, цэргүүдийг хайж олох зорилготой, богино зайн хайгуул хийхэд ашиглагдаж байгаа аж.

Хятадын “DJI” компани дайны асуудал дээр төвийг сахисан байр суурьтай байхыг хүсч буй ч Украин биш, Орос руу нийлүүлэлтээ зогсоох хэрэгтэй гэжээ. Дроныг цэргийн зориулалтаар ашиглах нь тус компанийн үндсэн зарчмыг зөрчиж буй аж. Дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч компани ийнхүү үйл ажиллагаагаа зогсоосон нь ер бусын шийдвэр болов. Хэрвээ Украин хүсэлт гаргавал дроны ажиллах талбайг хязгаарладаг системийг асаах боломжтой ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж