УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдахгүй юм байна. Тодруулбал, Н.Энхболд гишүүн өвчтэй, мөн өчигдрийн хуралдаанаар шийдвэр гараагүй тул тус дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал хойшилжээ.
Тус хорооноос өнөөдөр АТГ, прокурорын байгууллагаас дөрвөн гишүүнтэй холбоотой нэмэлт тайлбар ирүүлэхийг шаардсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодруулахад "Өнөөдөр, эсвэл маргааш хуралдаж магадгүй. Прокуророос нэмэлт мэдээлэл ирэхийг хүлээж байна" гэлээ. Сү.Батболд гишүүн энэ талаар хэлэхдээ “Дэд хорооны дарга ирж байж асуудлыг шийднэ. Н.Энхболд гишүүн өвчтэй, Covid-19-ийн халдвар авсан. Өөр нэмэлт мэдээлэл алга байна” гэлээ.
Холбоотой мэдээ