Эл Сальвадорын гэмт бүлэглэлийн 17 мянган гишүүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Эл Сальвадорын гэмт бүлэглэлийн 17 мянган гишүүнийг баривчлав

Эл Сальвадорын гэмт бүлэглэлийн 17 мянган гишүүнийг баривчлав

Эл Сальвадорын Батлан хамгаалахын сайд "Конгресс онц байдлын арга хэмжээг сунгасан нь гэмт бүлэглэлийн хүчирхийллийн эсрэг ахиц дэвшил гаргаж байна" гэж мэдэгдэв. Сарын өмнө онц байдал зарласнаас хойш гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 17 мянга гаруй хүнийг баривчилсан гэж Батлан хамгаалахын сайд Рене Мерино мэдэгджээ.

Эл Сальвадор улсын Конгресс өнгөрсөн долоо хоногийн Ням гаригт онц байдлын хугацаагаа 30 хоногоор сунгасан. Тус шийдвэрээс өмнө гуравдугаар сарын 27-нд гэмт бүлэглэл хооронд мөргөлдөөн үүсч, 62 хүн амь насаа алдсанаа улмаас тус улс онц байдал зарлаад байгаа юм.

Тус улсын Аюулгүй байдлын албанд сэжигтнийг ямар ч зөвшөөрөлгүйгээр баривчлахыг зөвшөөрөх зэрэг Үндсэн хуулиар олгогдсон зарим эрхийг хязгаарласан байдаг аж. Мөн тус зөвшөөрлийг хязгаарласнаас болж цагдаагийн хүчин гэмт этгээдүүдийг яаралтай баривчлан, арга хэмжээ авахад маргаантай байсан. Гэхдээ гэмт бүлэглэл, этгээдүүдийг баривчилсан тохиолдолд дээд талд нь 45 жил хорих ял оноодог байна.

Батлан хамгаалахын сайд Мерино онц байдлын арга хэмжээ авч эхэлснээс хойш дээрэмдэх зэрэг гэмт хэрэг буурсан гэж мэдэгдэв. Тэрбээр "Шударга ёсны төлөө тэмцэгч иргэд гэмт бүлэглэлийн эсрэг хийж буй бидний ажилд сэтгэл хангалуун байна" гэж нэмж хэлжээ. Гэхдээ өнгөрсөн сард болсон олон нийтийн баривчилгааг хүний эрхийн төлөө тэмцэгчид ихээхэн шүүмжилж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж