Элон Маск “Twitter”-ийг худалдан авахын тулд өөрийн “Tesla” компанийнхаа хувьцааг их хэмжээгээр зарж магадгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжлов. Тиймээс цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хувьцаа огцом унажээ.
“Tesla”-гийн хувьцааны ханш өнгөрсөн Мягмар гаригт 125 тэрбум ам.доллар буюу 99.3 тэрбум фунт стерлингээр унасан байна. Ажиглагчдын дүгнэлтээр “Tesla” -гийн ханшийн уналт Элон Маскийн эзэмшиж буй 12.5 тэрбум ам.долларын зээлд асуудал үүсгэж болзошгүй аж.
“Tesla”-гийн хувьцааны үнэ огцом унасан нь зарим хөрөнгө оруулагчид Маск “Twitter”-ийг худалдан авснаас болсон гэж үзэж байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийн хувьцааны үнэ 12.2 хувиар буурч, 1 их наяд ам.доллараас 906 тэрбум ам.доллар болжээ. Зарим хүмүүс Элон Маск “Twitter”-ийг худалдаж авах гэж оролдохдоо "зажилж чадахаасаа илүү хазсан болов уу" гэж эргэлзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ