ОХУ байгалийн хийн хоригоороо Европын холбоог заналхийлэв үү?

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

ОХУ байгалийн хийн хоригоороо Европын холбоог заналхийлэв үү?

ОХУ байгалийн хийн хоригоороо Европын холбоог заналхийлэв үү?

ОХУ-аас Польш, Болгарт байгалийн хийн нийлүүлэхээ зогсоосон нь Европын холбоог заналхийлэх нэг төрөл гэж тус холбооны эвсэл үзэв. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын тус алхмыг нийлүүлэгчийн хувьд өөрсдийн хариуцлага алдсан шийдвэр гэж буруушаав.

Кремлийн хувьд тус байгалийн хий нийлүүлэлтээ зогсоох алхмаа барууны холбоот улсуудын найрсаг бус хандлагаас болсон гэж тайлбарлаж байна. Европ нь байгалийн хийн хэрэгцээний гуравны нэгээс илүү хувийг Оросоос хангадаг. Төрийн эрчим хүчний аварга компани "Газпром" хоолойн монополь эрх мэдэлтэй байдаг.

Украины түрэмгийллээс болж Европын орнуудын тэн хагас Оросын байгалийн хийнээс татгалзаад буй. Үүний зэрэгцээ одоог хүртэл геополитикийн нөхцөл байдлаас үл хамааран Оросын байгалийн хийг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа орнууд ч бий.

Барууны удирдагчид ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус орнуудад байгалийн хийн нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэн. Өнгөрсөн Лхагва гаригаас эхлэн энэхүү шийдвэрийн дагуу үйл ажиллагаа өрнөж эхэлсэн билээ.

Болгарын хувьд ОХУ-тай найрсаг харилцаатай байсан ч өнгөрсөн жил Болгарт шинэ эдийн засгийн хэмнэл үүсч, Оросын түрэмгийллийг эрс буруутгаснаар найрсаг бус орны тоонд оржээ. Польш улс аль эртнээс Оросын байгалийн хийгээс тусгаар байх алхам хийж байсан аж.

Болгарын ерөнхий сайд Кирил Петков "Газпром"-той байгуулсан бүх гэрээ, тэр дундаа Оросын байгалийн хийг Серб, Унгар руу дамжуулах тухай гэрээний асуудлыг эргэн хэлэлцэнэ гэж мэдэгдээд, "Нэг талын заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй"-гээ онцолсон байна.

Урсула  фон дер Лейен Брюссельд үг хэлэхдээ "Газпром"-ын энэ алхмыг "үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэсэн ч эвсэл "энэ хувилбарт бэлтгэгдсэн" гэж онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж