Молдавын дэлбэрэлтэд Орос, Украин хоёр бие биенээ буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Молдавын дэлбэрэлтэд Орос, Украин хоёр бие биенээ буруутгав

Молдавын дэлбэрэлтэд Орос, Украин хоёр бие биенээ буруутгав

Украинтай хиллэдэг Молдавын салан тусгаарласан нутаг дэвсгэрт учир битүүлэг дэлбэрэлт болсон нь дайн улам газар авч байна уу гэсэн болгоомжлол төрүүлэв. Уг дэлбэрэлт Оросын хяналтад байдаг Приднестровын нутаг дэвсгэрт болжээ. Тус нутагт Оросын 1500 орчим цэрэг байдаг аж.

Сүүлийн хоёр хоногт Молдавын гол хот болох Тирасполь дахь Төрийн хамгаалалтын төв, хуучин ЗХУ-ын үеийн радио шон, Тирасполийн ойролцоох Паркани тосгоны цэргийн анги зэрэг газруудад дэлбэрэлт болжээ. Хүний амь нас эрсдээгүй хэдий ч терроризмын эсрэг улаан дохиог идэвхжүүлсэн байна. Энэ нь 1992 онд Молдаваас салан тусгаарласан бүс нутагт хамгаалалтыг өндөржүүллээ гэсэн үг юм.

Салан тусгаарласан бүс нутгийн эрх баригчид энэ үйлдлийг Украины тал хийсэн гэж үзэж буй. Харин Украины ерөнхийлөгч Зеленский үүнд Оросыг буруутгав. Тэрбээр “Үүний ард Орос бий. Зорилго нь тодорхой. Бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож, Молдавыг заналхийлж байна. Хэрвээ Молдав Украиныг дэмжвэл тодорхой алхам хийх болно гэдгийг Москва харуулж байна” гэж хэлжээ.

Приднестровт болсон дэлбэрэлтүүд Молдавыг тогтворгүй болгож, Украины дайнд шинэ фронт нээж болзошгүй гэж “BBC” агентлаг онцлов. Украины гол боомт хот Одесса нь Приднестровын зүүн талд оршдог. Хэрвээ Орос тус бүс нутгийг идэвхжүүлбэл баруун зүгээс Одесса руу хөдөлж магад гэж үзэж байна.

Молдав нь НАТО болон Европын холбоонд байдаггүй. Мөн Европын хамгийн ядуу буурай оронд тооцогддог. Тус улс Украины 437 мянга гаруй дүрвэгчийг хүлээж аваад буй. Энэ нь 2.6 сая хүн амтай улсын хувьд өндөр үзүүлэлт юм. Одоогийн ерөнхийлөгч Майя Санду Европын холбоотой ижил байр суурь баримтлахыг хичээдэг боловч өмнөх ерөнхийлөгч нь Оросын талыг баримтлагч ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж