478,451 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

478,451 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 277,164,835 төгрөгийн үнийн дүн бүхий 478,451 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 19 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +14.81%), "Нако түлш" ХК (NKT +13.64%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +7.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -8.66%), "Бодь Даатгал" ХК (BODI -3.70%) болон "Монгол Базальт" ХК (MBW -3.13%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 22,178 ширхэг нэгж эрхийг 13,084,657 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 150 ширхэг үнэт цаас 14,949,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.79% хувиар өсч, 37,966.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,172,870,234,746 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж