Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдсан. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргаж чадаагүй юм. Тодруулбал, энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил "Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй. Гурван шалтгаантай. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр болсон. Нэмэлт материалууд маргаашаас өгөхөөр болсон" гэсэн хариулт өгсөн юм.

Харин Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан “Гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 22.1-ийн дагуу шалгаж байна. Мөн Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байгааг онцлов. 

Өнөөдөр /2022.04.28/ 16:00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 4  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар, 17:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдана. 

Эргэн сануулахад, Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Прокуророос орж ирсэн, гишүүдтэй холбоотой материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж