Гашуунсухайт-Ганцмодоор өдөрт нүүрсний 300 машин гарч байна

Хуучирсан мэдээ: 2022.04.28-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмодоор өдөрт нүүрсний 300 машин гарч байна

Гашуунсухайт-Ганцмодоор өдөрт нүүрсний 300 машин гарч байна

БНХАУ-д нүүрсний олборлолт буурч, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор урд хөрш Монголоос татан авалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоог 300 болгохоор тохиролцсон ч БНХАУ-д Covid-19-ийн тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор хэрэгжих боломжгүй байв.

Гашуунсухайт-Ганцмод боомтын удирдлагын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн өдөрт нүүрс тээврийн 300 гаруй автомашин гарч байгаа аж. Цаашид БНХАУ-д Covid-19-ийн тархалт хумигдвал үүнээс ч  илүү нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Он гарсаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 3.3 сая тонн нүүрс экспортложээ. Гуравдугаар сарын дунд үеэс хойш нүүрсний тээвэр бага зэрэг нэмэгдэж эхэлсэн ч энэ нь хангалтгүй байгаа юм.

Үүнээс гадна өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хаалттай байгаа Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг энэ сард багтааж нээх талаар Засгийн газар мэдээлсэн. Эхний ээлжид боомтод хуримтлагдсан долоон сая гаруй тонн нүүрсийг гаргахаар ажиллаж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж