“Багануур” ХК-ийн захирал хахууль авч байгаад баригджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.27-нд нийтлэгдсэн

“Багануур” ХК-ийн захирал хахууль авч байгаад баригджээ

“Багануур” ХК-ийн захирал хахууль авч байгаад баригджээ

Авлигатай тэмцэх газрын ажилтнууд өчигдөр (2022.4.26) “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг  бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж, их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь  дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байгаад баригджээ.

Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй. Тус газарт шалгуулж байхдаа ийнхүү дахиад гэмт хэрэг үйлдсэн учраас 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна.

Ингэснээр түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлээс гадна хээл хахууль авсан гэх үндэслэлээр нэмж шалгаж эхэлсэн аж.

Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган ЭЦА-ныхан өнгөрсөн сард шалгаж эхэлсэн юм.  “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж